GS25 дэлгүүрт 10 сартай хүүхдээ хаяж явсан ээжийг оллоо

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GS25” дэлгүүрт бага насны хүүхдээ орхиж явсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид уг эмэгтэйг өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 16.3 дугаар /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/ зүйлд зааснаар “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.178.88)
    ЗАРИМ ЭРЧҮҮД ЭХНЭР ХҮҮХДЭЭ ҮГЭЭР ИДЭЖ,АХ ДҮҮ НАРТАЙГАА НИЙЛЖ ЭЛДВЭЭР ХЭЛЖ ДОРОМЖИЛЖ НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААН ДОРОМЖЛОХ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ,ҮР ХҮҮДЭЭ,ЭХИЙНХ НЬ ХАМТ ХӨӨЖ ГУДМАНД ГАРГАЖ БАЙГААГ ЮҮ ГЭХҮҮ ЯМАР АРА ХЭМЖЭЭ АВАХ УУ.ХАДАМ ЭЭЖ НЬ ХҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ХҮНИЙ ОХИНЫГ ДОРОМЖЛООД ХУДЛАА СОЛИОРООД ГЭР БҮЛ ҮЙМҮҮЛЭЭД БАЙГАА ШУЛАМ ШИГ ШУНАЛТАЙ ХАДАМ ЭЭЖИЙГ ЯАВАЛ ДЭЭР ВЭ,ЯМАР АРГА ХЭМЖЭЭ БАЙЖ БОЛО ВЭ?
    2023 оны 06 сарын 12 | Хариулах