БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 08-28-ны хооронд бүртгэнэ
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхар, 207 тоотод эхлүүлэх тул өөрийн үйлчилгээ авах хуваарьт өдрийг сонгон ажлын цагаар "Ажил хайгчийн анкет" бөглөнө.
Ажил хайгчаар бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж ирнэ.
Үүнд:
-Цээж зураг 1 хувь (Сүүлийн 6 сард авахуулсан 3,5*4,5 хэмжээтэй, цагаан артай эгц урдаас харсан, бараан өнгийн хувцастай авахуулсан байх);
-Гадаад паспорт эх хувь (гадаад паспортын хүчинтэй хугацаа нэг жилээс дээш байх);
-Өөрийн харилцдаг банкны данс эзэмшигчийн тодорхойлолт (дансны хуулга болохгүй);
СЭТГЭГДЭЛ БИЧИХ