МАН-ын бүлэг: Эмэгтэй нэр дэвшигчийн квот 30-аас доошгүй байх гэдэг дээр санал нэгдсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. 

Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хууль эмэгтэй нэр дэвшигчийн квот 20-оос доошгүй хувь байна гэж заасан. Хэлэлцэж буй хуулийн төсөлд 30 хувь гэж тусгасан боловч өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр эмэгтэй нэр дэвшигчийн квот 40 хувь байхыг олонх гишүүн дэмжээд байв. 

Тэгвэл бүлгийн өнөөдрийн хуралдаанаар эмэгтэйчүүдийн квот 30-аас доошгүй байна гэж шийдвэрлэжээ. 

Харин нам эвслийн жагсаалтад оруулах 48 нэр дэвшигчийг хүйсийн 1:1 гэсэн харьцаагаар оруулах гэсэн зарчмыг хэвээр үлдээсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ