О.Цогтгэрэл: АН-ын даргаар бурхан авч ирээд тавьсан ч буруутгаж, шавартай хутгана. Энэ бол өнөөдрийн технологи...
УИХ дахь АН-ын бүлэг /2023.06.12/ ээлжит хуралдаанаа хийж мэдээлэл өглөө.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар мэдээлэл хийх үеэрээ:
-"Ковидын үед онцгой нөхцөл байдал хэмээх шаардлагаар шууд худалдан авалт, тендергүй худалдан авалт явагдсан. Энэ төсөв хаана байна вэ? Энэ асуудлаар нийтийн сонсгол хийх шаардлагыг АН-ын бүлгээс хүргүүлж байна. Өнөөдөр албан бичгээр хүсэлтээ явуулахаар боллоо. Дээр нь бас нөгөө нүүрсний мөрдөн шалгах сонсгол хаачив. Дөрөвдүгээр сард хийнэ гэсэн, алга байна. УИХ-ын даргад үүнийг бас яаралтай явуулаач гэсэн шаардлагыг хүргүүлж байна, Хэрэв сонсголыг хийхгүй бол АН-ын бүлгээс нийтийн сонсголыг явуулна" гэсэн юм.
Мөн тэрбээр АН-ын даргын асуудлын талаар сонирхсон сэтгүүлчийн асуултад:
-ХААДС-аас зээл авсан гэж ярьж байна. Ер нь Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд орсон улс. Бизнес эрхлэгчид рүү дайрдаг хандлага маш их болж байна. Хууль журмын дагуу зээл аваад төлөгдөөд явах эсэх нь хамаагүйгээр нийгмээрээ буруутгадаг нөхцөл байдал үүсч байна. Тиймээс үүнд зааг ялгаатай хандах нь зүйтэй.
БЗС тойрсон асуудалд ч тухайн үеийн дүрэм журам нь ямар байсан юм. Тэр дагуу л авсан биз. Ер нь сөрөг хүчнээ харлуулдаг, сөрөг хүчнээ намнадаг байдал бий болж байна.
АН-ын даргаар бурхан авч ирээд тавьсан ч буруутгаж, шавартай этгээд болгох нь ээ. Энэ бол яг өнөөдрийн улстөрийн технологи.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ