Байр захиалагчид: 2019 онд байрандаа орно гэж хэлж байсан юм. Бид байрандаа ормоор байна.
"Цагаан хаалга" болон "Баганат Өргөө" хотхоны захиалагчид НЗДТГ-ын үүдэнд мэдээлэл хийж байна.
Тэд "Нийслэлийн 500 өрх, 3000 иргэн захиалсан байрандаа орж чадахгүй байна. Өөрийн гэсэн орон оронгүй айлаар түрээсээр амьдарч байна. 2018 онд захиалга өгсөн хүнд 2019 онд байрандаа орно гэж хэлж байсан юм билээ. Урьдчилгаа хамгийн багадаа 10 хувь, бүр 100 хувь хүртэл төлж байсан.Гэтэл төлбөрөө төлсөн иргэд хохироод зогсож байна. Бид байрандаа ормоор байна. Хурдан манай барилгын ажлыг эхлүүл" хэмээн нийслэлийн удирдлагуудаас шаардлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ