Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрээсээ гараад алга болсон 13 настай хүүг эсэн мэнд олжээ

Гэрээсээ гараад алга болсон хүүг эсэн мэнд олсон байна.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар "2023 оны зургаадугаар сарын 11-ний 18:10 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 13 настай, эрэгтэй, Э оршин суух газраасаа сураггүй алга болсон" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Иргэдийн мэдээллийн дагуу 19:09 цагт хүүхдийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь олж тогтоосон" хэмээн мэдээлэв.

Эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

102 тусгай дугаарт өчигдөр нийт 1,800 дуудлага, мэдээлэл ирснээс зөрчлийн шинжтэй 1,481 гэмт хэргийн шинжтэй 89 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ