"Талын салхи-2023" олон улсын фестивалийг гадаадын 170 гаруй мото спорт сонирхогчид зорин иржээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран мото спорт сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
“Талын салхи-2023” мото фестиваль өнөөдөр /2023.06.10/ болох бөгөөд нээлтийн арга хэмжээ 12:00 цагаас Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй оролцогч оролцох юм.
"Талын салхи-2019" фестивальд нийт 800 гаруй мото спорт сонирхогчид оролцож байсан бөгөөд ОХУ, БНХАУ-ын 200 гаруй мото тамирчид болон Япон, Энэтхэг улсаас оролцож байжээ. Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.
Мото наадамд оролцогчид 12:00 цагт Жанжин Сүхбаатарын талбайд цуглаж, 16 цагаас цуваа болон "Чингисийн хүрээ цогцолбор" руу хөдлөх бөгөөд 18:00 цагт "Чингисийн хүрээ цогцолбор"-т амьд хөгжмийн шоу тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ