Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын чуулганд оролцлоо
Дэлхийн 182 улсын гишүүнчлэлтэй Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад Монгол Улс 1989 онд гишүүнээр элссэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч А.Нарантуяа болон ХХААХҮЯ, ХААИС мал эмнэлгийн сургууль, Увс, Хөвсгөл, Нийслэлийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн төлөөлөл нарын бүрэлдэхүүнтэй баг тавдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 90 дүгээр Ерөнхий Чуулганд оролцлоо.
Ерөнхий чуулганд нийт 115 орныг төлөөлж 900 гаруй мал эмнэлгийн салбарын төлөөлөл, ерөнхий малын эмч нар оролцон чуулж, Мал эмнэлгийн цаашдын үйл ажиллагааг сайжруулах, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах (хүн-амьтан-байгаль орчин) бусад улс орнуудын оролцоо мал амьтан, хүн, байгаль экологийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдсан.
Чуулганы үеэр биоаюулгүй байдал, тандалт, мал, амьтны эрүүл мэндийн бодлогын арга хэмжээнүүдээс гадна өндөр хоруу чанарт шувууны томуу өвчний вирус (HPAI)-тэй тэмцэхэд вакцинжуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлов.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдээлэх шаардлагатай өвчний жагсаалтад багтсан өвчин илэрсэн тохиолдолд нэн даруй баталгаажуулж өвчний мэдээллийг ДМАЭМБ-д цаг тухайд нь мэдээлэн бүртгүүлэх хил дамжин халдварладаг өвчнөөс сэргийлэх, стандарт журмыг дагаж мөрдөх зэрэг чухал сэдвүүдээр санал солилцож, стандарт баталж, бүс нутгийн төлөөлөгчдөө сонгон, шинээр 2 улсыг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад элсүүлэн батламж гардууллаа.
Чуулганы төгсгөлд өндөр хоруу чанарт шувууны томуу өвчинтэй тэмцэх дэлхийн сорилтыг шийдвэрлэх тогтоолыг бүх улс орны төлөөлөгчдийн саналаар батламжлав.
Манай төлөөлөгчидийн чуулганы үеэр хийсэн уулзалтуудаас дурьдвал:
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH)-ын (Capacity Building Department) Чадавхыг бэхжүүлэх газар нь PVS Pathway буюу мал эмнэлгийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийн хэрэгжүүлдэг. Мөн Гишүүн орнуудад мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад зориулсан сургалт семинар зохион байгуулан тухайн орны мал эмнэлгийн үйлчилгээнд дүн шинжилгээ хийж тохирох хөтөлбөрүүдийг санал болгохоос гадна улс орнуудад тулгарч буй асуудалд нь дүн шинжилгээ хийж тухайн асуудалд тохирсон шинжээчдийн баг илгээж стандартын хэрэгжилтийг хангах, мал амьтныг эрүүл мэндийг хамгаалах, малын эмч нарын ур чадварыг сайжруулах, чанарын өндөр түвшинд мал эмнэлгийн үйлчилгээг хангахаас гадна "Мал эмнэлгийн боловсролын үндсэн хөтөлбөр"-ийн төлөвлөгөө боловсруулан, мал амьтны туслах техникийн ажилтан бэлдэх хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг явуулдаг.
Тус газрын дарга Barbara Alassandrini, Хөтөлбөрийн ахлах зохицуулагч (PVS pathway) Jennifer Lasley, PVS pathway Хөтөлбөрийн менежер Valentyna Sharandak, PVS pathway хөтөлбөр хариуцсан ажилтан Mario Ignacio Alguerno, Мал эмнэлгийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн David Sherman нартай уулзалт хийж бог малын мялзан өвчний олон улсын эксперт, шинжээч нарыг Монгол Улсад ажиллуулах талаар ярилцаж, албан хүсэлт хүргүүлэхээр тохиролцов.
Цахим шилжилт мэдээллийн системийн газар (Digital Transformation Information Systems Department)-ын Өвчний статус хариуцсан мэргэжилтэн (Disease status officer) Anna Maria Baka-тай уулзаж Үхрийн цээж өвчнөөр эрүүл статусаа баталгаажуулах тайланг хугацаанд нь хүргүүлж, нягтлах талаар харилцан санал солилцож анхаарч ажиллахаар тохиролцлоо.
Бүгд Найрамдах Франц улсын ерөнхий малын эмч Emmanuella Soubeyran болон Хүнс, хөдөө аж ахуй яамны мэргэжилтнүүдтэй уулзан, Монгол улсын мал эмнэлгийн бүтэц тогтолцоо, өвчний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов. Үүнд:
Бог малын мялзан өвчний вакцины асуудалд дэмжлэг үзүүлэх, БНФУ-д бог малын мялзан өвчний вакцин үйлдвэрлэдэггүй ч ДМАЭМБ, НҮБ-ын ХХААБ-т Монгол улсад вакцин нийлүүлэх асуудлаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн.
БНФУ-ын Лион хотын “Мал эмчийн төгсөлтийн дараах сургалтад малын эмч нарыг 2 долоо хоногийн сургалтад хамруулах, E-cerise буюу онлайн сургалтад сургах, тэтгэлэг олгох тал дээр тусламж дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Шувууны томуу өвчний вакцин, тандалт, үнэлгээ зэргийн талаар харилцан туршлага солилцсон.
Мал эмнэлгийн техникч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, бусад улсын туршлага солилцох зорилгоор Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH)-ын (Capacity Building Department) Чадавхыг бэхжүүлэх газрын эксперт Монгол улсад ирж ажиллуулахаар тохиролцож бэтгэл ажил, суурь мэдээлэл болорвсруулах ажлыг Мал эмнэлгийн сургууль хариуцан ажиллахаар болсон.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газрын дарга доктор Хирофуми Кугита болон бүсийн бусад Төлөөлөгч нартай богино хэмжээний уулзалт хийж харилцан туршлага солилцон, тусалж дэмжиж хамтран ажиллах талаар санал нэгдэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий малын эмч Нгуен Ван Лон (Nguyễn Văn Long)-той уулзаж Монгол Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдаан тэмдэглэлийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн хонь, ямааны махны экспортын эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ тохиролцох асуудлаар санал солилцож гэрчилгээний төслийг ойрын хугацаанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Киргиз Улсын Ерөнхий малын эмч Жусупов Аширбай Бапович, Казахстан Улсын Ерөнхий малын эмч нартай уулзаж мал, амьтны өвчлөлийн өнөөгийн байдлаар санал солилцож, Монгол Улсаас мах экспортлох талаар дэмжлэг үзүүлэх талаар дэмжлэг хүсэж цаашид энэ асуудлаар хамтраж ажиллахаар тохиролцлоо.
НҮБын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мал, амьтны эрүүл мэнд хариуцсан захирал Thanawat Tiensin-тай уулзалт хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ийнхүү Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Бог малын мялзан өвчнийг устгах дэлхийн хэмжээнд тавьсан зорилгын дагуу Бог малын мялзан өвчингүй бүс болоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ