БНСУ-ын Хууль зүйн яам 50 хоногийн хугацаатай баривчилгаа явуулна
БНСУ-ын Хууль зүйн яам баривчилгаа явуулах болсон талаараа өчигдөр /2023.06.08/ мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 31-нийг хүртэл буюу 50 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн шалгалт, баривчилгаа явуулах аж.
Ингэхдээ хар тамхитай холбоотой гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хөөн гаргасаны дараа насаар нь дахин орж ирэх эрхгүй болгох тухай дурджээ.
Мөн гадаадын оршин суугчдын гэмт хэрэгт холбогдвол, хууль бусаар ажилд зуулчлагчдад ч хариуцлага хүлээлгэх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ