ТАЛАРХАЛ: Гэртээ унтаж байсан 4 том хүн, 4 хүүхдийг галын аюулаас АВРАН ХАМГААЛЖЭЭ

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын ажилтан ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, ахлах ахлагч Б.Болд нар 2023 оны 06 дугаар сарын 06-аас 07-нд шөнө 03.30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа айлын хашаа шатаж байхыг илрүүлэн унтрааж гэртээ унтаж байсан 4 том хүн, 4 хүүхдийг галын аюулаас авран хамгаалж ангийн шуурхай удирдлагын жижүүр болон Онцгой байдлын газрын галын хэсэгт дуудлага, мэдээлэл өгч ажилласан байна. 

Төрийн болон Дотоодын цэргийн албан хаагчийн үүргээ биелүүлж, албаны нэр хүндийг өргөж, иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан таны цаашдын ажилд амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.

Arslan.mn

   

М

СЭТГЭГДЭЛ БИЧИХ