С.Амарсайхан: 10 жилийн хугацаанд газар хөдлөлт 6 дахин өссөн нь бэлэн байдлыг дээшлүүлэх шаардлагатайг харуулж байна
Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах 12 улсын алба, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, НҮБ-ын суурин зохицуулагчийн ажлын алба, 12 хүмүүнлэгийн тусламжийн сектор, дэлхийн зөн болон эрүүл мэндийн байгууллага, 21 аймаг, Нийслэлийн 9-н дүүргийн нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 2900 гаруй хүн оролцсон, үндэсний хэмжээний томоохон сургуулилалт боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Газар хөдлөлтийн үеийн стратегийн дадлага сургуулилтыг зохион байгуулж байна. Ямар нэгэн байдлаар онц, ноцтой байдал тохиолдсон үед төрийн бүх шатны байгууллагуудын уялдаа холбоо, зохион байгуулалт, гарах шийдвэрээс эхлээд авах арга хэмжээ, хэрэгжүүлэх ажил, үр дүн, иргэдийн амь насыг аврахтай холбоотой зохицуулалтуудыг бүрэн хангахад тус сургуулилт чиглэсэн.
Монгол орны нутаг дэвсгэрт сүүлийн 10 жилийн хугацаанд хүнд мэдрэгдэм газар хөдлөлтийн чичэрхийллийн тоо 6 дахин, хүч, давтамж өссөн нь бүх шатанд бэлэн байдлыг дээшлүүлэх шаардлага тулгамдсаныг харуулж байна." гэдгийг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ