Зүрхний төрөлхийн гажигтай 17 хүүхдэд хамтарсан үзлэг хийжээ

Зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд Дэд профессор, доктор Мехмед Аядоган ГССҮТ дээр “Өсвөр үеийнхний идиопатик нурууны мурийлт орчин үеийн эмчилгээний аргууд”, профессор, доктор Мустафа Кемал ЭХЭМҮТ дээр “Төрөлхийн зүрхний өвчлөл, түүний мэс заслууд” сэдвээр сургалт зохион байгуулсан.

Үүний араас ГССҮТ дээр нуруу, нугасны төрөлхийн гажиг, нурууны мурийлттай 160 гаруй, УГТЭ дээр зүрхний төрөлхийн гажигтай 17 хүүхдэд хамтарсан үзлэг хийжээ. Үзлэг хийсэн хүүхдүүдээс хоёр хүүхдийг сонгон ГССҮТ-ийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эмч нар хамтран нурууны мурийлт засах мэс заслыг хийсэн байна.

Түүнчлэн УГТЭ-ийн эмч нартай хамтран гол судасны нарийслыг авч хиймэл судас залгах, дөрвөлсөн гажиг буюу ховдол хоорондын цоорхой нөхөх, уушгиний артери өргөсгөх, баруун ховдолын гарах хэсгийг өөлөх, уушгиний артерийн хавхлага өөрийн эдээр хийх мэс засал хийсэн нь манай улсад анх удаа хийгдэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ