С.Одонтуяа: Иргэдтэй уулзахад үнийн өсөлт галзуурч, тэсэхэд бэрх болсон байна. Үнийн өсөлтийн талаар УИХ яаралтай хэлэлц
УИХ-ын чуулганы хуралдаан /2023.06.09/ эхэлж дараах асуудлыг хэлэлцлээ
Хэлэлцэх асуудалд орохоос өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Түлшнээс болж иргэд амь насаа алдсаар байхад эрх баригчид яагаад ганц үг ган хийхгүй байгааг шүүмжиллээ.
Тэрбээр энэ тухай "Түлшний асуудлыг яаралтай хэлэлц. Үнийн өсөлтийн талаар УИХ яаралтай хэлэлц. Дүүргээр яваад иргэдтэй уулзахад үнийн өсөлт галзуурч, тэсэхэд бэрх болсон байна. Тэтгэвэр нэмэх сургаар бүх юмны үнэ өснө. Эдийн засгийн байнгын хорооны дарга яагаад харагдахгүй байна вэ" гэлээ.
Мөн "Тавдугаар сарын 31-ний шөнө 21 хүн угаартаж, найман хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Нас барсан наймын гурав нь хүүхэд байна. Энэ талаар гишүүд яагаад ярихгүй байгаа юм. УИХ-аар нүүрс, агаарын бохирдлын асуудлаа хөндөх хэрэгтэй байна. Яагаад энэ талаар ярихгүй байгаа юм. Мэдээлэл авахаар очих гэхээр мэдээллийг нуун дарагдуулж байна" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД