Өнөөдөр 15:55-16:10 цагт замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Өнөөдөр 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, газар хөдлөлтийн үеийн дадлага, сургуулийг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай захирамж гарлаа.
Болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор иргэд аюулгүйн талбайд түр цугларна. Дадлага, сургууль явагдах газруудад өнөөдөр буюу зургадугаар сарын 8-ны өдрийн 15:55-16:10 цагийн хооронд авто зам, замын байгууламжийг түр хаах юм.
Иймд иргэд та бүхэн зарлан мэдээллийн дохио дуугарах үед дадлага, сургуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ