Б.Жавхлан: Улсын төсөвт нэг их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийнэ
Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар төсвийн тодотгол өргөн барьсан талаар мэдээлэл өглөө
Сангийн сайд Б. Жавхлан "Улсын төсөвт нэг их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийнэ. Үүнээс 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх, ахмад настны тэтгэврийг нэмэхэд 396 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүн бүрд олгох, мөн нөхөн олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдэв.
Түүнчлэн 1990 онд тухайн үеийн дундаж цалин авч байсан багш, одоо үеийн багшийн цалинтай итгэлцүүрээр ойролцоо түвшинд очно гэсэн үг. Тухайн үеийн итгэлцүүрийн хэмжээ 2060 байсан. Тэгэхээр 500 мянган төгрөгийг 2060-аар үржүүлээд нэг сая төгрөг авна.
Итгэлцүүрээр тэтгэврийг нэмэгдүүлсний дараа нийт 496 мянга гаруй тэтгэврийн насны хүмүүсийн тэтгэвэр 10 хувиар дахин нэмэгдэнэ. 2022 оноос хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр итгэлцүүрээр үржигдэж 15 хувиар нэмэгдэнэ. Дунд, дээд хэмжээний тэтгэвэр өөр түвшинд очно” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ