Өсвөр үеийн жүдочид Санкт-Петербургээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Анатолий Рахлин агсны 85 насны ойд зориулсан түүний нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн цомын олон улсын тэмцээн зургаадугаар сарын 4-5-нд Санкт-Петербург хотод болов. 11 дэх удаагийн тэмцээнд манай улсаас “Magic Team” клубийн дасгалжуулагч ОУХМ Ц.Тэнгисийн удирдлага дор 5 тамирчин оролцсон бөгөөд 15 хүртэлх насны хөвгүүдийн ангиллын 66 кг-ын жинд Баяржавхлангийн Тэмүүлэн мөнгө, -73 кг-д Батсайханы Батсүрэн хүрэл медаль хүртэв.

Санкт Петербургийн «Юбилейный» ордонд болсон тэмцээнд ОХУ, Серб, Монгол, Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Кыргызстан, Грек, Гүрж, Босни Герцеговин, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг нийт 14 орон, ОХУ-ын 63 муж бүсийн 717 тамирчин хоёр нас 14-15 (2009-2010 он), 16-18 (2006-2008 он) насны ангилалд өрсөлджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ