Н.Жоковичийн дээд амжилт

Талбайн теннисний "Ролан Гаррос-2023" Францын нээлттэй тэмцээний шөвгийн наймд Сербийн Н.Жокович, ОХУ-ын К.Хачановыг 4:6, 7:6 (7:0), 6:2, 6:4-өөр хожив. Хоёрдугаар үед тай-брейк гарахад тэр, 7:0-ээр илүүрхжээ. Н.Жокович тай-брейкээр 307 хожиж, 162 хожигдоод байгаа аж. "Их дуулга"-ын 22 удаагийн аварга, 36 настай серб эр тай-брейкийн 65,5 хувьд нь хожоод байна. Энэ нь эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн түүхэн дэх (1968 оноос хойш) хамгийн сайн үр дүн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ