Сербийн ерөнхийлөгч М.Додикийг Александр Невскийн одонгоор шагналаа
Бүгд найрамдах Серб улсын ерөнхийлөгч М.Додикийг Александр Невскийн одонгоор шагнасан тухай зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зуржээ. Уг зарлигийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны сайтад нийтэлсэн ба Босни Герцеговин, ОХУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийнхаа ОХУ-тай түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь ийн үнэлсэн аж. Сербийн ерөнхийлөгч тавдугаар сарын 23-нд Москвад айлчлахдаа В.Путинтэй уулзсан юм. Энэ үеэр В.Путин Украины үйл явдлын талаар төвийг сахисан байр суурьтай буйд нь талархал илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ