Д.Амарбаясгалан: БЗС-гаас зээл олгох процессыг хүний оролцоогүй болгоно

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Боловсролын зээлийн сангаас зээл олгох процесс нь 11 шат дамжлагатай, дамжлага бүрдээ хүний оролцоотой байсан байна. Тиймээс үүнийг автоматжуулж, хүний оролцоогүй болгохоор боллоо. Шаардлагыг хангаж л байгаа бол сонгон шалгаруулалтад оролцох, зээл авах боломжийг нээж өгье гэж байгаа. Үүний дагуу шаардлагатай хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулна. Монгол Улсын иргэн бүрд хүртээмжтэй байдлаар зохицуулна. Түүнээс бус өмнөх алдаа дутагдал дээр нь үндэслээд ийм сан байх шаардлагагүй гэж үзэж болохгүй.

Цаашид бусад сангуудын үйл ажиллагааг ч ийм болгоно. Хүний хүчин зүйлээс ангид байх ёстой" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ