24 цагаар жижүүрлэдэг аврагчдын хоолны мөнгийг хасжээ

Онцгой байдлын аврагчдын томилолтоор ажиллах зардлыг 2023 он гарсаар хассан. Харин зарим аймгуудын 24 цагаар ээлжлэн, жижүүрлэн ажилладаг аврагчдын хоолны мөнгийг ч өнгөрсөн сараас хасаж эхэлжээ.

Тухайлбал, манай редакцад мэдээлэл ирүүлсэн аврагч, “24 цагаар жижүүрлэн ажиллахад өмнө нь байгууллага дотроо хоол ундаа хийгээд иддэг байсан. Хоолны материалыг байгууллагаас олгодог байсан. Гэтэл өнгөрсөн сараас цаашид дотроо хоол унд хийж болохгүй. Та нар өөрсдөө аргалаарай гэсэн. Ингээд хоол унд ч үгүй 24 цагаар ажиллаж байна. Бид хүнд нөхцөлд, цаг наргүй ажилладаг ч цалин маш бага. Жишээ нь би аврагчаар 10 жил ажиллаж байгаа. Сарын цалин 1.1 сая төгрөг байдаг. Томилолтоор ажиллахад томилолтын мөнгө ордоггүй. Хоолны мөнгө хасагдаж, байгууллага дээрээ хоол идэж болохоо больсон учраас өглөө гэрээсээ хоол авчраад, орой бэлэн гоймон талх зэргээр л болгож байна. Бидний ажлын нөхцөл маш хүнд” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ