Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их гарчээ

Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,470, мөрдөн байцаалтын 2,868 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Үүнээс 249 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Эдгээрийг дурдвал

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 3
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115
  • Өмчлөх эрхийн эсрэг 95
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 8
  • Хүүхдийн эсрэг 1
  • Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8
  • Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5
  • Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн болохыг ЦЕГ-аас мэдээллээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай хэргүүдээс хамгийн их нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ