"ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДЛЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ – ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ " СУРГАЛТ БОЛЛОО
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолд тусгагдсан Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүнсний сүлжээний үе шат бүрд хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хүнсний баталгаат байдлыг хангах зорилтын хүрээнд “Хүнсний бүтээгдэхүүний үнийн мониторингийн систем бий болгох боломж”-ыг бүрдүүлэхэд оролцогч талуудын саналыг тусгах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Нийслэл, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хоол, худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн, худалдаа, хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын улсын байцаагч нарын 130 орчим төлөөлөл оролцсон юм.
Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны TA 6584-MON - “КОВИД-19 цар тахлын хямралын үеийн хүнсний баталгаат бус байдлын эрсдэлийн менежмент” Техник туслалцааны төсөлтэй хамтран зохион байгуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ