Ойд төөрсөн 13 настай хүүг эсэн мэнд олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Цагдаагийн байгууллагаас ойд төөрсөн хүүг эсэн мэнд олж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.

2023 оны зургаадугаар сарын 3-ны 17:30 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “13 настай, эрэгтэй хүүхэд мод руу ороод төөрсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 20 алба хаагч, хорооны Засаг даргын ажлын албаны ажилтнуудтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22:00 цагийн үед төөрсөн хүүг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойн гүнд нэг километрийн зайтай байхад олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн болохыг ЦЕГ-аас мэдээлэв.

Иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэдэнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол өгч байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ