Ерөнхийлөгч гишүүдийг 126, сонгуулийн тогтолцоог холимог болгох ҮХӨ-ийг баталлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд ҮХӨ-ийг Ерөнхийлөгчид өргөн барилаа. Тодруулбал, УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр /2023.06.05/ УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд УИХ-аар баталсан ҮХӨ-ийг Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч гишүүдийг 126, сонгуулийн тогтолцоог холимог болгосон ҮХӨ-ийг ёсчиллоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ