Улаанбаатарт 20 хэм дулаан байна

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ 🌤

🏬 ӨНӨӨДӨР УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 хэм, өдөртөө +19...+21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 хэм, өдөртөө +19...+21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө +4...+6 хэм, өдөртөө +16...+18 хэм дулаан байна.

📌 2023 оны зургаадугаар сарын 06-наас 06 дугаар сарын 10-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

🌦 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Халх голын хөндийгөөр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 хэм, өдөртөө +15...+20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 хэм, өдөртөө +27...+32 хэм, бусад нутгаар шөнөдөө +7...+12 хэм, өдөртөө +21...+26 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ