УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Гишүүдийн тоог 126 болгож, тойргоос 78, намын жагсаалтаас 48 гишүүн сонгохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болоод байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 78-ыг мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчилнө. Өмнөх хэлэлцүүлгийн дараа 76 гишүүнийг тойргоос сонгож, 50 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор болоод байсан ч УИХ-д суудалтай намууд энэ харьцааг 78:48 болгож байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Тойргоос сонгогдох гишүүдийн тоог хоёроор нэмж байгаа нь нийслэлийн мандатын тоог нэмэх шаардлагатай холбоотой бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД