ӨМНӨГОВЬ: Алга болсон охиныг эсэн мэнд олж, хамгаалалтад авлаа

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас өчигдөр оройн 19.00 цагийн үед 1 ой 6 сартай охин хадөө гэрээсээ гараад алга болсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, өнөөдөр буюу тавдугаар сарын 31-ний өглөө 09 цаг 40 минутад алга болсон охиныг эсэн мэнд олж тогтоожээ.

Гэвч алга болсон охины ээж нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч олдсон охиныг аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн биеийн байдлыг үзүүлж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ