Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдол, мэдээлэл хүлээн авчээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 22-26-нд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 28 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Тухайн хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 254 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ. 131 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоо 123 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 66 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ