Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг илэрсэн С.Батдөлд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны дарга С.Батдөл холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл прокуророос түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн  тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,  18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ