ТЕГ: Иргэн Ц.Уянгад Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа гэдэг мэдээлэл худал
Цахим сүлжээнд "No War" хөдөлгөөний дэмжигч Ц.Уянгыг ТЕГ-ын Мөрдөн шалгах газраас саатуулж, Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй ташаа мэдээлэл хэмээн ТЕГ-аас мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, ТЕГ-ын мэдэгдэлд "Олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа “No War” хөдөлгөөний дэмжигч Ц.Уянгад ТЕГ-аас ЭХ-ийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй худал болно" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ