Сэрэмжлүүлэг: Малчин эмэгтэйн байшин шатаж, ач охинтойгоо амиа алдлаа

Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн Номгон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд  зүгт 45 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 00:16 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг унтраасан.

Уг гал түймэрт малчин Э /64 настай, эмэгтэй/ болон түүний ач охин Б /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ