Энтрепренер судлаачдын “Эрдэмтэн хакатон-2023” болно

Тавдугаар сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: Цаг уур, орчны шинжлгээний газрын танхимд: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 8803-8882.

-Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын манай улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна.

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

14.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: “Алиса-Төсөөллийн хүч” жүжиг болон 6-р сарын 1-нд зохион байгуулах “Хүүхдийн ертөнц” баярын парад, фестивалын талаар мэдээлнэ. Утас:11-333666, 8037-3373.

 “ЗМ” сонины  мэдээллийн төвд:

11:30 цагт: сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Засгийн газраас баталсан журмыг сайдууд хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд хохирч, хууль бус олборлолт нэмэгдэх эрсдэл үүсч буй талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос мэдээлнэ.

13.00 цагт: “Монумeнталь арт” галерейд зураглаач Д.Нацагдоогийн хүүхдүүд болох Н.Эрдэм-Оюу, Н.Мөнх-Оюу, Н.Шижир-Оюу нарын хамтарсан" Бидний eртөнц" үзэсгэлэн гарна. Утас: 8898-1112.

 

14.00 цагт: ШУА-д: “Эрдэм хакатон-2023” үйл ажиллагааны нээлт болно. Энэ нь инновацийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлд нэвтрэх төслүүдийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой, “Монголын Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг үйл ажиллагаа юм. Утас: 9971-7977. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ