“Робокон-2013” өнөөдөр аваргаа шалгаруулна

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас ирэх сарын 17-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа “МТХХ-Экспо 2013” үзэсгэлэн яармагийг угтан мэдээллийн технологийн долоо хоногийг зохион байгуулах гэж байна. Үүний хүрээнд өнөөдөр “Робокон-2013” тэмцээн болж байгаа бөгөөд Вьетнамд болох олон улсын роботын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох залуусыг шалгаруулах аж. Мөн мэдээллийн технологийн сургуулиуд, ажил олгогчийн уулзалт, бүтээлийн үзэсгэлэн Блү Скай цамхагийн нэгдүгээр давхарт болохоос гадна мэдээллийн аюулгүй байдлын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд 2-3 гишүүнтэй багаараа оролцох боломжтой юм. Харин 26-нд Монголын мэдээллийн технологийн эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг “Цахим засаглал” сэдэвтэйгээр хийнэ. 27-28-нд улсын програмчлалын 23 дугаар олимпиад болно. 28-нд мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг 13 дахь удаагаа Мэдээллийн технологийн үндэсний паркд зохион байгуулахаар болсон байна.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ