Сүхбаатар аймаг: Гамшгийн улмаас 2,4 тэрбум төгрөгийн хохирол, 300 мянга гаруй мал хоргодсон гэх урьвчилсан тооцоо гарчээ
Сүхбаатар аймагт болсон гамшигт үзэгдлийн улмаас урьдчилсан тооцооллоор 2,4 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн тооцоо гарсан. Түүнчлэн 300 мянга гаруй толгой мал хорогдсон нь нийт мал сүргийн 10 хувь болж байгаа юм. Харин Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 44 мянган мал хорогдсон, малчид, ард иргэд эрлээ үргэлжлүүлсээр байна. Мөн тус сумын иргэд “Баянмөнх хайрханаа хамгаалах Тэгш ширээ иргэдийн холбоо” ТББ байгуулан Уулбаян сумын Баян багийн нутаг Цагаан ширээ гэдэг газарт хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж буй “Шинэ уужим орд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байгаа юм. Тахилга шүтээнт хайрхан, бэлчээр, уул усаа хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө, иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр зөвшөөрөл нь олгогдоогүй, хууль зөрчсөн тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа юм.
Эх сурвалж: Сүхбаатар аймгийн ЗДТГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ