Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийг нээв
Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын хувьд эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжих болно" Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орлоо. Түлэнхийн төв нь түлэнхий, спортын гэмтэл, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал мэдээгүйжүүлэг, ясны эмгэг согог, нөхөн сэргээх мэс засал, сэргээн засах эмчилгээ, амбулатори зэрэг есөн тасаг, 250 ортой. Жилдээ яаралтай тусламжаар 35,000 – 40,000, амбулаториор 15,000-20,000 үйлчлүүлэгч хүлээн авч, 6000-7000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 2500-3000 үйлчлүүлэгчид мэс заслын эмчилгээ хийнэ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар, мөн өндөр өртөгтэй оношилгоо эмчилгээнд гадаадад явах урсгалыг бууруулна гэж үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ