ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хоригдсон хүмүүстэй уулзжээ

 

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 25-26-нд Сүхбаатар аймагт хяналт шинжилгээ хийж ажиллалаа.

Хяналт шинжилгээний хүрээнд тус аймаг дахь ШШГГ-ын цагдан хорих байр, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцжээ. Баривчлагдсан болон цагдан хоригдсон хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж, гаргасан санал, хүсэлтийг хорих анги, цагдан хорих байрны удирдлагад танилцуулан, шийдвэрлүүлэв.

Мөн Сүхбаатар аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн харьяа “түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцлаа.

“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны хүрээнд Сүхбаатар аймаг дахь ШШГГ-ын алба хаагчидтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт хийв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ