Бага насны хүүхдийг хүчирхийлээд, хөнөөсөн этгээдийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

Өчигдөр /2023.05.28/ бага насны хүүхдийг хүчирхийлээд, хөнөөж, цогцсыг нь айлын жорлонд хаясан байж болзошгүй хэрэг гарсан байна.

Хохирогч 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд бололтой гэсэн дуудлага Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иржээ. Дуудлагын дагуу цагдаа болон онцгой байдлын алба хаагчид очиж цогцсыг гаргасан байна. 

Тодруулбал, найман настай эмэгтэй Б-г нэг метрийн гүнтэй нүхэн жорлонгоос гаргажээ.

Хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм. Албан бус мэдээгээр хэргийн газар цусанд будагдсан байсан бөгөөд охиныг хүчирхийлсэн байх магадлалтай байгаа аж.

Тиймээс энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа юм. Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял оноодог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.90.110)
    Новшнуудыг засаад шууд цаазлах хэрэгтэй. Муу пидопилүүдийг алах ч байгадна
    2023 оны 05 сарын 29 | Хариулах