ЦЕГ: Хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 12 хүүхэд гэмтэн эмнэлэгт хэвтсэн

Хийлдэг гулсуур хийсэж 12 хүүхэд гэмтсэн явдал болжээ.

Энэ талаар ЦЕГ-аас "2023 оны тавдугаар сарын 27-ны 15:00 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв талбайд хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд бэртэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх гэмтлийн улмаас хоёр хүүхэд хүнд, ухаан ороогүй байна" хэмээн мэдээллээ.

Гудамж, талбайд хийлдэг тоглоом ажиллуулдаг ААН, байгууллага, иргэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхаарууллаа. Эцэг эх, асран хамгаалагчид мөн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ