Энхийг сахиулагчдын олон улсын өдөр тохиож байна
Тавдугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:
08:30-18:00 цагт: АШУҮИС-д: “Цар тахлын үеийн туршлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
09:00 цагт: Соёлын төв өргөөнд Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлнэ.
09:00 цагт: Гаалийн ерөнхий газарт: “Цахимаар мэдүүлэх, бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн туршилтын талаар мэдээлж, хэлэлцүүлнэ. Утас: 9914-5985.
09:00 цагт: “Ramada” зочид буудалд: Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын Азийн ээлжит уулзалт болно.
09:00 цагт: АТГ-ын үүдэнд: иргэн Д.Отгонтуяа АТГ-т шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагт: Хууль зүйн үндэсний төвд: “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Утас: 9119-0988.
11:00 цагт: Япон улсын ЭСЯ-нд: “МОНГОЛ-ЯПОНЫ СОЁЛЫН ХАРИЛЦАА" сэдэвт шуудангийн шинэ маркны нээлт болно.
11:00 цагт: Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолборт Монгол Улсын Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлнэ. Утас: 9999-7810, 9979-5099.
11:00 цагт: Монголын Хөрөнгийн биржид: “Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ.
14:00 цагт: Сэргээн засах төв эмнэлэгт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан урлагт суурилсан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн НАР” Арт терапи хөтөлбөрийн хүрээнд Урлагийн сэтгэл заслын кабинетын нээлт болно. Утас: 9829-9827.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ