Монгол улсын баг Азийн физикийн олимпиадаас нэг хүрэл медаль хүртжээ
23 дахь удаагийн Азийн Физикийн Олимпиад амжилттай болж өндөрлөв. 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн юм.
Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжжээ.
Ингээд олимпиадын дүн гарахад хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан байна.
Байр эзлүүлэхдээ дараах дүрмийг баримталдаг.
Эхний гурван хүүхдийн дундаж оноо болон медиан дунджийг хоёроор үржүүлсэн онооны аль багыг 100% гэж авдаг. Энэ удаад эхний гурван сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон. Тиймээс 21.5 оноог 100% гэж авч үзнэ. Энэ тооцоолол ёсоор сурагчдыг дараах байдлаар байр эзлүүлэв.
- Алт 90-100% буюу 19 онооноос дээш
- Мөнгө 78-90% буюу 16 онооноос дээш
- Хүрэл 65-78% буюу 13 онооноос дээш
- Шагналт байр 50-65% 10 онооноос дээш
Иймд 23 дахь удаагийн олимпиадад
- Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангалаа.
- Тайвань 5 алт, 2 мөнгө
- Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл
- Израйль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, ….
Олимпиадыг зохион байгуулагч Монгол улсын багийн тухайд нэг хүрэл медаль хүртэж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ