МАК ХХК-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир: Нарийн царигаар төмөр зам тавьбал танк орж ирнэ гэж айлгадаг үе өнгөрсөн
Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ.
Шивээхүрэн нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр МАК ХХК-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир "Нарийн царигаар төмөр зам тавьбал танк орж ирнэ гэж айлгадаг үе өнгөрч нарийн царигаар БНХАУ-ын талтай төмөр замаар шууд холбогдох ажил эхэлж байгаад баяртай байна. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байна" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ