Амралт, жуулчны баазуудад шалгалт хийхэд гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчил илрүүлжээ
Онцгой байдлын ерөнхий газраас ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны баазын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 1-22-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулжээ.
Хяналт шалгалтад нийт 395 барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлж, 575 зөрчил буюу 26.3 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
Бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 220 албан шаардлага, 104 мэдэгдэл, 8 танилцуулгыг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ. Мөн гал түймэр унтраах тархалтын дадлага, сургалтыг 30 удаа зохион байгуулж, байгууллага хоорондын уялдаа холбоо, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүллээ.
Зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийн гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ