О.Дашпагма: Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян өрнүүлнэ
ХӨСҮТ-ээс Улаанбурхан, Нэмэлт дархлаажуулалт , коронавируст халдварын нөхцөл байдал, хувилбарын тандалтын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Цар тахлын жилүүдэд улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдалт 95 хувиас доогуур үнэлгээтэй байсан. Иймд 2023 онд зорилтот насны хүүхдүүдийг улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна. Энэ хүрээнд тавдугаар сарын 29-нөөс эхэлж улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтын аяныг 10 хоногийн хугацаанд явуулахаар төлөвлөсөн.
Улаанбархан өвчний дархлаажуулалтад 10 сартайгаас найман насны хүүхдүүдийг хамруулна. Ингэснээр улс орнуудад бүртгэгдээд байгаа улаанбурхан өвчний эрсдэлээс сэргийлж чадна. Нэмэлт дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүрэг дээрх өрхийн эрүүл мэндийн төв дээр зохион байгуулна. Мөн сургууль, цэцэрлэг дээр дархлаажуулалтыг явуулна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ