Ёкозүна Тэрүнофүжи хошуучилж байна

 Нацү башёгийн 12 дахь өдөр Чёошёома маэгашира Ичиямамотог ошитаошигоор, Тамаваши маэгашира Аойямаг ошидашигаар, сэкивакэ Хоошёорюү нутаг нэгт, маэгашира Хокусэйхог окуридашигаар, сэкивакэ Кирибаяма урьд нь зургаа давж, найм унасан озэки Такакэйшёог ёрикиригээр, ёкозүна Тэрүнофүжи өмнө нь нэг ялсан сэкивакэ Вакамотохаруг ёритаошигоор тус тус давлаа. Харин Миторюү маэгашира Такарафүжид окуридашигаар унаснаар дөрвөн даваа, найман унаатай болжээ. Тэрүнофүжигийн даваа, унаа 11:1, Кирибаямагийнх 10:2, Хокусэйхо, Хоошёорюү нар 8:4, Чёошёома, Тамаваши нар 6:6. Өнөөдөр Миторюү Таканошёотой, Чёошёома Саданоумитай, Тамаваши Такаясутай, Хоошёорюү Хирадоумитай, Кирибаяма Хокусэйхотой, Тэрүнофүжи Асанояматай хүч үзнэ. Нацү башёг 11 даваа, нэг унаатай ёкозүна Тэрүнофүжи хошуучилж, нэг даваа дутуу маэгашира Асанояма, сэкивакэ Кирибаяма нар нэхэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ