Ж.Байден дефолтын талаар Конгресстой зөвшилцөхийг хүсэж байна
Ж.Байден дефолтын талаар Конгресстой зөвшилцөхийг хүсэж байна АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден тус улсад дефолт үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тудд Конгресстой хийж буй хэлэлцээрийн ахиц дэвшлийн талаар ярьсан тухай "Известия" сонин мэдээллээ. Ерөнхийлөгч Ж.Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга К.МакКарти хоёр үр дүнтэй яриа хэдэнтээ өрнүүлжээ. Түүнээс гадна "Үнэндээ манай туслахууд уулзалтаа үргэлжлүүлж байгаа. Тэд ахиц дэвшил гаргаж буй" хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдэв. Мөн "Улсынхаа өрийг төлөхгүй байж болохгүй" хэмээн онцолсон тэр, Конгрессын удирдлагууд ч ийм байр суурьтай байгааг дурдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ