М.Ткачук 81 жилийн өмнөх амжилтыг давтлаа

Америкийн үндэсний хоккейн лигийн "Дорно" бүсийн аваргаар "Флорида Пантерс" баг шалгарав. Тэд "Каролина Харрикейнс"-тэй бүсийнхээ аваргын төлөө өрсөлдсөн бөгөөд цуврал тоглолтын дөрөв дэхэд 4:3-аар хожлоо. Хожлын шайбыг тоглолт дуусахаас таван секундийн өмнө 25 настай америк довтлогч М.Ткачук оруулжээ. Энэ нь 81 жилийн өмнөх амжилтыг давтсан үзүүлэлт болсон аж. 1942 онд "Торонто Мэйпл Лифс"-ийн Н.Метц тоглолт дуусахаас таван секундийн өмнө "Нью-Йорк Рейнжерс"-ийн хаалганд шайб оруулсан юм. Харин тоглолт дуусахаас ганцхан секундийн өмнө шайб оруулсан ганцхан тохиолдол байдаг. Ноднин "Колорадо Эвеланш"-ийн Д.Хелм "Сент-Луис Блюз"-ийн хаалганд тоглолт дуусахаас нэг секундийн өмнө шайб оруулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ