Турк улс Сирийн дүрвэгсдийг нутагт нь буцаана
Туркийн Р.Эрдоган 500 мянга хүртэлх сири дүрвэгчийг эх оронд нь буцаах үйл ажиллагаа эхэлснийг зарлалаа. Нийслэлийн Мамак дүүрэгт болсон уулзалтын үеэр тэрээр "Олон зуун мянган сиричүүдийг Сирийн хойд хэсэгт тусгайлж барьсан байшинд байрлуулна" гэж хэлжээ. Түүнийхээр нэгэнт баригдсан байшингуудын зэрэгцээ Катарын дэмжлэгтэйгээр Сирийн нутаг дэвсгэрт 1 сая дүрвэгчид зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжиж байгаа аж. "Байшин барих ажил аль хэдийнэ эхэлсэн" гэж өгүүлсэн Р.Эрдоган Анкара цагаачлалын бодлогодоо АНУ, Герман, Франц зэрэг дэлхийн тэргүүлэгч орнуудын туршлагыг хаогалздагийг онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ