Дефолт зарлавал АНУ-ын эдийн засаг яах талаар ярилцжээ

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер дефолт зарлавал АНУ-ын эдийн засагт ямар үр дагавар гарахыг зарласан тухай ТАСС агентлаг мэдээлэв. "Энэ нь одоогийн ерөнхийлөгчтэй сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн бүх ахиц дэвшлийг ухраана. Бид 12,7 сая ажлын байр, 3,4 хувьтай байгаа ажилгүйдлийн талаар ярьж байна. Дефолт нь эдийн засгийн уналтыг өдөөж, тэтгэврийн данс хоосрон, зарлага нэмэгдүүлэхээс гадна олон улсын тавцан дахь АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө" гэж тэр өгүүлжээ. Өмнө нь тэрээр "АНУ-ын удирдагч Ж.Байден болон Конгрессын хооронд үндэсний өрийн дээд хэмжээг тогтоох тохиролцоонд хүрээгүй байсан ч АНУ хэзээ ч дефолт хийхгүй. Бид өрөө төлдөг. Нэгдсэн улсын түүхэнд дефолт хэзээ ч гарч байгаагүй, хэзээ ч болохгүй" хэмээн онцлон тэмдэглэсэн удаатай. Тэгвэл "Экономист" сэтгүүлд урьд нь "Улсын өрийн дээд хэмжээнээс болж, АНУ дефолтод орох юм уу Засгийн газрын зарлагаа огцом бууруулах эрсдэлтэй тулгараад байна. Энэ хоёр хувилбар нь дэлхийн эдийн засагт заналхийлж байна" хэмээн бичиж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ