Д.Трампаас 10 сая доллар нэхэмжиллээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампаас 5 сая доллар нэхэмжилсэн сэтгүүлч, телевизийн хөтлөгч, зохиолч Элизабет Жин Кэрролл шүүхэд шинэ нэхэмжлэл гаргасан тухай Associated Press мэдээллээ. Хүчиндэхийг завдсан хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа бүсгүй экс ерөнхийлөгчөөс доод тал нь 10 сая доллар нэхэмжилсэн болохыг тодруулсан бөгөөд тэд ёс суртахууны хохирлыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэж үзжээ. Хатагтай Э.Кэрролл тавдугаар сарын 22-ны даваа гарагт шинэ нэхэмжлэл гаргасан аж. Сэтгүүлч бүсгүйн өмгөөлөгчийн ярьснаар шүүх хурлын дараа Д.Трамп Э.Кэрроллыг доромжилсон үг хэлсээр байсан гэнэ. Харин экс удирдагчийн өмгөөлөгч шинэ нэхэмжлэлийн талаарх мэдээлэлд тайлбар хийхээс татгалзсан бол Д.Трамп "тэр эмэгтэй"-г хэзээ ч харж байгаагүй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ