Улаанбаатарт үүлэрхэг, бороо орно

2023 оны 05-р сарын 23-ны 20 цагаас 05-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр  бороо, нойтон цас орно.                                                                                                                                        

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -4...+1 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11...+16 градус, бусад нутгаар +5...+10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус,  говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +21...+26 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ